Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 06 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 6 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Бургалтай голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 244.7 -258.1 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.027-0.028 мгN/л буюу ХА-аас 1.35-1.40 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 241.1-270.4 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Шаамар, Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.021-0.030 мгN/л буюу ХА-аас 1.05-1.50 дахин давсан байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 55.7-84.3 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 90,1 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 252.6мг/л ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 125.6 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хараа гол, Хараа-Зүүнхараа хяналт-шинжилгээний гүүрний дээд ба доод, Баянгол сумын Хараа-Баруунхараа хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 213.0-242.0 мг/л, Хараа-Баруунхараа хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцонд аммонийн азотын /NH4 /-ын агууламж 0.60мг/л буюу ХА-аас 1.20 дахин давсан байна.
Буурь гол Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 521.9 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.5 мгО/л буюу ХА-аас 1.16 дахин, перманганатын исэлдэх чанар /Пич/ 12.0 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.021 мгN/л буюу ХА-аас 1.05 дахин, аммонийн азотын /NH4/-ын агууламж 0.67 мгN/л буюу ХА-аас 1.34 дахин давсан байна.
Хиагт гол Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 730.6 мг/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.173 мгN/л буюу ХА-аас 8.65 дахин, аммонийн азотын /NH4/-ын агууламж 4.43 мгN/л буюу ХА-аас 8.86 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.8 мгО/л буюу ХА-аас 1.6дахин, эрдэс фосфорын агууламж 1.148 мг/л буюу ХА-аас 11.48 дахин давж бохирдолтой байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.8 |
0.00 |
0.003 |
0.011 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
11.84 |
2.7 |
0.6 |
0.00 |
0.028 |
0.016 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
12.32 |
2.2 |
1.9 |
0.09 |
0.027 |
0.021 |
4 |
Бургалтай-Бургалтай |
- |
- |
1.0 |
0.00 |
0.020 |
0.057 |
5 |
Орхон – Шаамар |
11.36 |
2.7 |
1.6 |
0.28 |
0.030 |
0.080 |
6 |
Орхон – Сүхбаатар |
11.20 |
2.5 |
1.4 |
0.21 |
0.021 |
0.046 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
2.2 |
0.00 |
0.012 |
0.021 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
2.6 |
0.02 |
0.005 |
0.044 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
2.4 |
0.00 |
0.004 |
0.011 |
10 |
Бугант-Бугант |
- |
- |
1.6 |
0.00 |
0.002 |
0.013 |
11 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
1.4 |
0.00 |
0.005 |
0.021 |
12 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
1.3 |
0.02 |
0.006 |
0.006 |
13 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
- |
- |
1.0 |
0.03 |
0.007 |
0.026 |
14 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
3.2 |
0.60 |
0.009 |
0.026 |
15 |
Буурь-Сүхбаатар |
9.92 |
3.5 |
12.0 |
0.67 |
0.021 |
0.039 |
16 |
Хиагт-Алтанбулаг |
9.76 |
4.8 |
19.2 |
4.43 |
0.173 |
1.148 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2024 оны 06 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 80.00 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2024 оны 06 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
||||
“Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ |
Орох |
7.21 |
268.0 |
86.68 |
140.0 |
332.8 |
33.6 |
3.034 |
20.4 |
0.675 |
1.65 |
80.00 |
Гарч |
7.69 |
30.0 |
32.01 |
28.0 |
44.4 |
10.4 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, Эрдэс фосфор MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон гол цэвэр байлаа.
Үгийн товчлол: Ж/б-жинлэгдсэн бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар
Энэ сард “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг үзэхэд ЗДХ-нээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч - 1.4 дахин, эрдэс фосфор – 2.02 дахин, нийт азот 1.51 дахин тус тус давсан байна.
Агаарын шинжилгээ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 6 дугаар сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их нь 0.026 мг/м3 байна. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 буюу том ширхэглэгт тоосонцор, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор давсан үзүүлэлтгүй байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.011 мг/м3, хамгийн их агууламж 0.020 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3, PM10, PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын агаар, ус хариуцсан инженер М.Өнөржаргал